ДУУДЛАГА ХҮЛЭЭН АВАГЧ, ХОЛБООЧДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

1-1.jpg

Өмнөд бүсийн төв Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрааас Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, Дуудлага хүлээн авагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, холбооны хэрэгсэл ашиглах чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж буй цахим сургалт өнөөдөр буюу /2023.03.24/-ны өдөр эхэллээ.

Сургалтад Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын харьяа, анги салбарын 12 алба хаагчид хамрагдаж, аюулт үзэгдэл, ослын үеийн холбоо зохион байгуулалт, тусгай үүрэг гүйцэтгэх үеийн харилцан ажиллагаа, ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, хүний үйл ажиллагаатай холбоотой осол, геологын гаралтай осол, биологийн гаралтай аюулт үзэгдэл, сэдвийн хүрээнд мэдлэг, мэдээлэл авах юм.

scroll to top