Аймгийн музей сургалт, судалгааны төвөөс ирүүлсэн албан хүсэлтийн дагуу өнөөдөр буюу /2023.03.29/-ний өдөр Аж ахуй нэгж, байгууллагад гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх хэрэгцээ шаардлага, ерөнхий үнэлгээ хийх арга зүй сэдвээр 3 цагийн хугацаатай танхимын сургалт хийж, байгууллагын чадавхын үнэлгээний аргачлалаар эрсдэлийг үнэллээ.

Үнэлгээгээр байгууллагын гадна болон дотоод орчинд хүлцэж үл болох улаан түвшний эрсдэлтэй 4 аюул үнэлэгдсэн ба ажлын хэсгийн гишүүдээс хүлцэх, хүлээн авах түвшинд оруулах төлөвлөгөө боловсруулж ажиллалаа.
