Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын Хүмүүнлэгийн тусламжийн товчооны санхүүжилтээр “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төслийг 2022-2025 онд хэрэгжүүлж байна.
Уг төсөл Дорноговь аймгийн Хатанбулаг, Сайншанд, Иххэт суманд хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлагын төвд 14 нэр төрлийн 39 сая төгрөгийн үнэ бүхий тоног, төхөөрөмжийг аймгийн Засаг даргын орлогч Г.Март, ДЗМОУБайгууллагын төслийн ажилтан Ю.Баярмаа нар Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Бат-Эрдэнэд хүлээлгэн өглөө.

Сургалтын танхимыг тохижуулснаар иргэд, олон нийтийн гамшгаас хамгаалах тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, болзошгүй гамшиг, аюулт үзэгдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах арга ухаанд сургаж, дадлагажуулах, аж, ахуйн нэгж, байгууллагууд галын аюулгүй байдлын норм стандартыг хэрэгжүүлж хэвшүүлэхээс гадна бусад холбогдох нөлөөллийн ажлуудыг тасралтгүй зохион байгуулах боломжтой болох юм.
