УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

1-1.jpg

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх 06 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна.

Сургуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Дорноговь аймгийн Засаг даргын 2023 оны Ажиллагааны удирдлагын төв байгуулж, бүрэлдэхүүнийг батлах тухай А/351 дугаар захирамжаар томилогдсон Ажиллагааны баг, Төлөвлөлтийн баг, Нөөцийн хангалт, дэмжлэг үзүүлэх баг, Санхүү захиргааны баг, гамшгаас хамгаалах албадын удирдах бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ цахимаар Ослын үеийн удирдлагын тогтолцоо, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Бат-Эрдэнэ Стратегийн команд штабын сургуулийн бодлого, шийдвэр, зохион байгуулах арга хэмжээ сэдвээр сургалт, мэдээлэл өгч аймгийн хэмжээнд хүч хэрэгслийн нөөц, хуваарилалт, төлөвлөлт, нөхцөл байдлын үнэлгээг хэрхэн зохион байгуулах талаар заавар зөвлөгөө өглөө.

scroll to top