ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБА, ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН МЭРГЭЖЛИЙН АНГИУДЫН БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

352554189_945051933375383_5132758677374263052_n.jpg

Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Стратегийн команд штаб”-ын сургуулийн хүрээнд 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 16:00 цагт Зарлан мэдээллийн дохиогоор аймгийн Гамшгаас хамгаалах алба, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангиудын бэлэн байдлыг шалгалаа.

Тус арга хэмжээний хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын 2011 оны 8 дугаар захирамжаар батлагдсан хүн нэг бүрийн үүргэвчинд байх эд зүйлс болон хөдөлмөр хамгааллын хувцасны жигдрэлтэд үзлэг шалгалтыг зохион байгуулж, дадлага сургуулийн бодлого, шийдвэр, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар үүрэг, чиглэл өгч ажиллалаа.

scroll to top