АЙРАГ СУМАНД ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН ДАДЛАГА, СУРГУУЛЬ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монгол улсын Шадар сайд, аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээ, аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн хүрээнд Айраг суманд зохион байгуулж буй “Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага, сургууль “Яаралтай цуглар” дохиогоор сумын иргэд нүүн шилжих дадлага сургуулиар “Цугларах талбай” дээр цугларч, барилга байгууламжид гарсан гал түймэр, зам тээврийн ослын улмаас үүссэн гал түймрийг унтраах дуурайлган үзүүлэх дадлага сургуулиар үргэлжилж, амжилттай өндөрлөлөө.
Нүүн шилжих үйл ажиллагаанд нийт 982 иргэн, ажилтан, алба хаагч , иргэд, 91 техник хэрэгсэл оролцож гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээлэл, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлж ажиллалаа.

scroll to top