
Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага, сургуулийн хүрээнд Онцгой байдлын газраас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн сумын онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олгох, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор танхимын сургалт зохион байгуулахад 70 алба хаагч хамрагдлаа.
Дадлага сургууль зохион байгуулах удирдамжийн 3 дугаар үе шатад заасны дагуу сумын Онцгой комиссын удирдах бүрэлдэхүүн гамшгийн үеийн цагийн байдал дээр штабын дадлагаар үргэлжилж байна.







